Түүх Өгүүлье

Түүх Өгүүлье

Preschool Сургалт

StoryTales – LEGO® EDUCATION PRESCHOOL

Өвөрмөц, сэтгэл татам түүх ярих сургалт нь хүүхдийн хэл яриа, хийсвэр санаа, бүтээлч байдлыг дэмжих зориулалттай.  Хүүхдүүдийн хамтран ажиллах, ярих болон сонсох чадвар нь өөрсдийн түүх, үлгэрийг зохиох явцад хялбархан хөгжинө.
StoryTales -ийг ашиглан хэн ч хүссэн түүхээ ярих боломжтой!

КАФЕ

КАФЕ

Preschool Сургалт

Cafe – LEGO® EDUCATION PRESCHOOL

Олон төрлийн хоол хүнс хийх, ангилах, тоолох, тааруулах зэрэг аргачлалыг хүүхдэд тоглох аргаар зааж өгөх сургалт. Тус бүр нь өөрийн онцлог шинж чанар агуулсан тоосгонууд болон иж бүрдэлд дагалдах хоолны цэс болон жорыг ашиглан дэлгүүр, ресторан, хүмүүсийн хэрэгцээ гэх мэт дүрд орж тоглох юм. Тоглох явцад хүүхэд математикийг хялбархан сурахаас гадна хэл ярианы чадвар нь сайжирч, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх болон чөлөөт сэтгэлгээг дэмжих ач холбогдолтой.

Математик Галт Тэрэг

Математик Галт Тэрэг

Preschool Сургалт

Math Train – LEGO® EDUCATION PRESCHOOL

Галт тэрэгний зогсоол болон хөдөлгүүрийн талаар мэдлэг олгож хөгжилтэй тоглоомын аргаар энгийн нэмэх, хасах, тоолох үйлдлийг заана. Хүүхдүүд галт тэрэгний зогсоол байгуулах, зам барих, кран ашиглаж галт тэрэгний ачааг ачиж, буулган өөрсдийн дэд бүтэц бий болгож түүндээ уялдсан сонирхолтой дүрүүдэд орж тоглох юм. Тоглох явцад математик сурч, бүтээлч сэтгэлгээг дэмжиж, хэл ярианы ур чадварыг хөгжүүлнэ.

Амьтдын Бинго

Амьтдын Бинго

Preschool Сургалт

Animal Bingo – LEGO® EDUCATION PRESCHOOL

Амьтдын Бинго тоглосон хүн бүр ялагч. Хүүхдүүд тоглоомын карт дээр дүрсэлсэн амьтны олон өнгийн загваруудыг ээлжлэн бүтээж, тоглоомын дүрмийн дагуу хамтран тоглох гэх мэт олон сонирхолтой зүйлсийг сурч авах боломжтой. Тэд амьтдыг тоолж, уралдуулж, өнгө, дүрстэй танилцаж хөгжилтэй тоглоомын аргаар аливаа зүйлсийг заавар, гарын авлагын дагуу хийж суралцана.

Хүмүүс

Хүмүүс

Preschool Сургалт

Community & World People – LEGO® EDUCATION PRESCHOOL

Дэлхийн болон нийгмийн хүмүүс сургалт нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд хүмүүсийн дундах ижил төстэй болон ялгаатай байдлыг хүндэтгэх тухай хэлэлцүүлгийг дэмждэг хүчирхэг хэрэгсэл. Хүүхдүүдэд дөрвөн өөр гэр бүлийн дүрд орж тоглох болон соёл, нас, хүйс, гэр бүлийн харилцааг судалж, өөрсдийн оюун ухаанаа тэлэх боломж олгодог. Мөн хүүхдүүд хүмүүсийн нийгмийн хариуцлага, үүрэг, хоорондын харилцаа, нас, хүйс, зэрэг чухал сэдвүүдийг судална.