Cafe – LEGO® EDUCATION PRESCHOOL

Олон төрлийн хоол хүнс хийх, ангилах, тоолох, тааруулах зэрэг аргачлалыг хүүхдэд тоглох аргаар зааж өгөх сургалт. Тус бүр нь өөрийн онцлог шинж чанар агуулсан тоосгонууд болон иж бүрдэлд дагалдах хоолны цэс болон жорыг ашиглан дэлгүүр, ресторан, хүмүүсийн хэрэгцээ гэх мэт дүрд орж тоглох юм. Тоглох явцад хүүхэд математикийг хялбархан сурахаас гадна хэл ярианы чадвар нь сайжирч, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх болон чөлөөт сэтгэлгээг дэмжих ач холбогдолтой.