IDEA ROOM нь ЛЕГО Эдюкэйшн салбарын 35 жилийн туршлага дээр суурилсан хамгийн сүүлийн үеийн тоглоом, сургалтын материал, орчин үеийн лаборатори, тоног төхөөрөмжөөс бүрдэх ба эцэг эх, хүүхэд, залуучууд, сурган хүмүүжүүлэгч болон шинэ үеийн сонирхолтой аргаар боловсрол эзэмших аргачлалыг сонирхсон хүн бүхэнд манай үүд хаалга нээлттэй. IDEA ROOM байгуулагдсанаар Робот Хөгжил ТББ нь цэцэрлэг, дунд сургууль болон ахлах сургуулийн хүүхдийн нас онцлогт зориулж бүтээгдсэн ЛЕГО Эдюкэйшн албан ёсны интерактив сургалтууд зохион байгуулж байна.