logo

Ерөнхий боловсролын сургуулиудын ерөнхий эрдмийн хичээлүүдийг орчин үеийн  техник, технологитой холбох, хүүхэд залуучуудад техник технологийн мэргэжлийн чиг баримжаа олгох бүтээлч сэтгэлгээг дэмжин хөгжүүлж, гишүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх, манлайлагчид, залуу үеийг бэлтгэхэд чиглэнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГАА:
Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараахь үйл ажиллагааг явуулна.

  1. Улс орон даяар салбар клубууд, сургалтын лабораториуд байгуулах,
  2. Хүүхэд, залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх,
  3. Удирдлага менежмент, сургах боловсон хүчний нөөцөөр хангах,
  4. Ерөнхий боловсролын сургуулиудын ерөнхий эрдмийн хичээлүүдийг орчин үеийн техник, технологитой холбох,
  5. Техник технологийн мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг өргөн цар хүрээтэй зохион байгуулах,
  6. Сургалтын материаллаг бааз бүрдүүлэх,
  7. Сургалтын концепц, сургах боловсон хүчний тасралтгүй нөөцийг хангах,
  8. Бусад байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх,
  9. Гишүүдийг идэвхижүүлэх арга хэмжээнүүд зохион байгуулах,
  10. Төрөл бүрийн уулзалт, семинар зохион байгуулах,
  11. Чөлөөт ярилцлага – лекц, мэтгэлцээнд хамруулах,
  12. Гишүүдийг чадавхижуулах сургалт, мэдээлэл солилцоо хийх,

САНХҮҮЖИЛТ:
Төрийн бус байгууллагын орлого дараахь эх үүсвэрээс бүрдэж болно:

  1. Гишүүдийн татвар, хандив;
  2. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;
  3. Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;
  4. Зээлийн өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон.

БҮТЭЦ, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО
Төрийн бус байгууллага нь удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн дарга, хяналтын зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн бүтэцтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published.