Роботын лаборатори гэдэг бол Робот Хөгжил ТББ-ын үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн дэд бүтэц юм. Лего боловсрол ТББ-ын гишүүд нийлж лаборатор байгуулж болно.

Роботын лабораторын үндсэн шаардлага:
Тогтвортой үйл ажиллагаа явуулах хангалттай боловсон хүчинтэй байх

  • Хамгийн багадаа 1 багштай байх
    • Лего боловсрол ТББ-ын багшлах эрхийн гэрчилгээтэй байх
    • Багшлах эрхийн гэрчилгээнд заасан ангилалд сургалт явуулах
    • Жилд 2 удаа боловсрол мэдлэгээ дээшлүүлэх сургалтад хамрагдах

Эрсдэлгүй, аюулгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ажлын байртай (өөрийн, сургууль дээр)

  • оноосон нэр, бэлэг тэмдэг буюу логотой байх
  • Лего боловсрол ТББ-т бүртгүүлж гэрчилгээ авсан байх
  • робот угсрах, програмчлах, сургалт явуулах хангалттай тоног төхөөрөмжтэй байх
  • сургалтын орчин, материаллаг баазыг бүрдүүлэх

Үйл ажиллагаа:

  • ТИМШУ концептын хөтөлбөрийн дагуу сургалт явуулах хөтөлбөр, хуваарь, төлөвлөгөөтэй байх
  • Сургалтыг цагийн хуваарийн дагуу тогтмол явуулах,
  • Үйл ажиллагаагаа ил тод, шударга, ардчилсан зарчмаар явуулах
  • Гишүүдийн мэдээллийн сантай байх
  • Сургалттай холбоотой мэдээлэл нийтэд нээлттэй байх.

Роботын лаборатор нь ашгийн төлөө болон ашгийн бус хэлбэртэй байж болно. Роботын лабораторууд нь клубуудтэй гэрээ байгуулж лаборатор дээрээ сургалт зохион байгуулж олсон орлогоо үйл ажиллагааныхаа зориулалтын дагуу ашиглана. Үйл ажиллагааны тайланг нийтэд нээлттэй байна.

Роботын лабораторын мэдээлэл:

  • Улаанбаатар хотын роботын лаборатор
  • Орон нутаг дахь роботын лаборатор
  • Бүс нутаг дахь роботын лаборатор

Leave a Reply

Your email address will not be published.