robot

Бид ерөнхий боловсролын сургуулиудын ерөнхий эрдмийн хичээлүүдийг орчин үеийн  техник, технологитой холбох, хүүхэд залуучуудад техник технологийн мэргэжлийн чиг баримжаа олгох, бүтээлч сэтгэлгээг  дэмжин хөгжүүлж ирээдүйн манлайлагчид, залуу үеийг бэлтгэх зорилгоор “Роботын сургууль төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Роботын сургууль төсөл нь логик болон тооцоолол дээр үндэслэсэн математикийн шинжлэх ухаан, роботын бодит орчноо мэдэрч зохицож ажиллах байгалийн шинжлэх ухаанд үндэслэсэн.

2 Comments

  • Амартөгс

    Хожуу эхэлж байгаа ч маш зөв зүйтэй төсөл байна.
    Танай төслийн сургалтанд хүүхдүүдээ яаж хамрагдуулах вэ?. Энэ талаар мэдээлэл өгөөч.
    Танай төслийн сургалт дугуйлан маягаар явагдах уу, эсвэл байнгийн сургалттай албан ёсны зөвшөөрөл бүхий дунд сургууль, коллежи маягаар хичээллэх үү.

  • Дэлэгдорж Амгаланбаатар

    Бид сургалтаа ЕБС-ийн багш нарт чиглүүлэн явуулж байна. Сургалтын зарыг вэб сайт дээрээ нийтлэн сонирохсон хүмүүсийг бүртгэн хамгийн багадаа 8 хүн болбол сургалтыг эхлүүлж байна. Сургалтын хүрээнд сургууль, коллеж, дугуйланд Роботын хичээл заах багшийг бэлтгэдэг ба цаашид сургалт явуулах, дугуйлан хичээлүүлэхэд шаардлагатай сургалтын конспектийг нь багш нартаа өгдөг.

Leave a Reply

Your email address will not be published.