“Роботын сургууль” төслийн “Технологи, инженерчлэл, математик, шинжлэх ухаан” /цаашид ТИМШУ гэх/-ы концептийг Робот Хөгжил ТББ-аас Монгол улсад нутагшуулахаар бэлтгэсэн. Энэхүү концепт нь Лего группын ажилчид, эрдэмтэд, багш нарын сүүлийн 30 жилийн ажлын үр дүнд бий болсон хүүхэд залуучуудын хүсэл сонирхол, мэдээлэл зүй, програмчлалд тулгуурласан сургалтын цогц хөтөлбөр  бөгөөд АНУ, Европын холбооны улсуудад эрчимтэй хөгжиж боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагуудад өргөн ашиглагдаж байна.

ТИМШУ концептийн сургалтад өөрийгөө хөгжүүлэх хүсэл сонирхолтой 10-21 насны бүх хүүхэд залуус, роботын сургагч багш, роботын багшаар ажиллах хүсэл эрмэлзэл бүхий хүмүүс нас хүйс харгалзахгүйгээр хамрагдах бололцоотой.

ТИМШУ концепт:

“Т”-ТЕХНОЛОГИ: Сурагчид бодит амьдрал дээрх өгөгдөлд анализ хийж, дүгнэлт гаргаж, технологийн хэрэглээг судлаж, хамаарлыг тогтоож, үр дүнг урьдчилан тооцоолно.

Жнь: Лего майндсторм боловсрол EV3-ыг програмчилж, угсарч, загварыг судлаж үйл ажиллагааг нь удирдана.

“И”-ИНЖЕНЕРЧЛЭЛ: Загварын ажиллагаагаар инженерчлэлийн ойлголт авна. Сурагчид бодит амьдрал дээр тулгардаг инженерчлэлийн сорилт, асуудлыг  шийдвэрлэхэд оролцоно.

Жнь: Гаралтын үр дүнг хялбархан өөрчлөх боломжтой загварт тест, анализ хийж зохион бүтээх үйл явцыг хариуцана.

“М”-МАТЕМАТИК: Математикийн тоог амилуулна. Лего майндсторм боловсрол EV3 нь математикийн бодлогыг бодитоор тооцоолж, хийсвэр ойлголтыг биет, тодорхой болгоно.

Жнь: Роботынхоо дугуйны тойргийн уртыг тооцоолно. Эндээс дугуйны тойргийн уртыг эргэлтийн мэдрэгчээр үржүүлж роботыг тодорхой зайд шилжихээр програмчлана.

“ШУ”-ШИНЖЛЭХ УХААН: Хийсэн зүйлээсээ шинжлэх ухааныг суралцана. Лего майндсторм боловсрол EV3-ыг хэрэглэн бодит мэдээллийг цуглуулж таамгаа баталгаажуулах танхимын сургалт.

Жнь: Температур мэдрэгчтэй өгөгдлийн цуглуулга, хийсвэр график орчны  зай, талбай тооцоолол ашигласан хайлах цэгийг тодорхойлох туршилт.

Leave a Reply

Your email address will not be published.